Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авсан арга хэмээ, ахиц амжилтаа танилцуулав
2022-11-12 16:01:57
Share
Share this with Close
youtube WeChat

11-ний өдөр Хятад улсын “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн конвенц” дахь төлөөлөгч конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт “Хятад улс үндэсний хэмжээнд бие даан хувь нэмэр оруулах зорилтуудын хэрэгжүүлэлтийн явцын тайлан 2022”-г албан ёсоор танилцуулжээ.

Уг тайланд 2020 онд Хятад улс үндэсний хэмжээний шинэ хувь нэмэр оруулах шинэ зорилт дэвшүүлснээс нааших ахиц дэвшлийг тусгаж, Хятад улс ногоон, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай хөгжлийг ахиулж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй арга хэмжээ авах Хятадын шийдвэр, хүчин чармайлтыг танилцуулав.

Тайланд Хятад улс үндэсний хэмжээний шинэ хувь нэмэр оруулах зорилтоо дэвшүүлснээс хойших шинэ ажиллагаа, шинэ арга хэмжээг танилцуулан, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах бодлогыг тайлбарлаж, аж үйлдвэр, хот байгуулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй зэрэг чухал салбар дахь хүлэмжийн хийг бууруулах шинэ ахиц, эрчим хүчний ногоон, бага нүүрстөрөгч ялгаруулах загвар, экосистемийн шинэчлэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг ажлын ололт амжилтыг нэгтгэн дүгнэв.