"Хос 11"-ний өдөр буухиа илгээмжийн хэмжээ 552 сая ширхэгт хүрчээ
2022-11-12 15:29:48
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Үндэсний шуудангийн газрын хяналт шалгалтын тоо баримтаас үзвэл, 11-р сарын 1-ээс 11-ний хооронд Хятадын буухиа шуудангийн компаниудын хүлээн авч, хүргэсэн илгээмжийн тоо 4 тэрбум 272 сая ширхэг байж, өдрийн дундаж хэмжээ нь энгийн өдрүүдийнхээс 1.3 дахин их байна. Үүнээс “ хос 11” буюу Хятадын цахим худалдааны хамгийн хямдралтай өдөр болох 11-р сарын 11-ний өдрийн илгээмжийн тоо 552 сая болсон нь өдөр тутмын хэмжээнээс 1.8 дахин их байв. 

Хятадын Үндэсний шуудангийн газрын холбогдох албан хариуцлагатан хэлэхдээ, одоогийн байдлаар цар тахлын нөлөөнд буй зарим нутгийг эс тооцвол буухиа илгээмжийн үйл ажиллагаа харьцангуй тогтвортой байна. Шуудангийн буухиа салбарынхан цар тахлын нөхцөл байдалд нааштай хандаж, оргил ачааллын улирлын хэвийн ажиллагааг хангахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, худалдааны оргил үеийн буухиа илгээмжийн асуудлыг тал бүрээр зохицуулж байна. "Хос 11"-ийн худалдааны оргил үед үүссэн буухиа шууданг 11-р сарын 20-ноос өмнө үндсэндээ хүргэж дуусгах төлөвтэй байна гэжээ.