Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ярилцав
2022-11-12 15:37:34
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 11-нд “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн конвенц”-д оролцогч орнуудын 27 дахь бага хурлын үеэр Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тусгай элч Шей Жэньхуа, Хятадын төлөөлөгчдийн багийн тэргүүн, Экологи, байгаль орчны яамны дэд сайд Жао Инминь нар “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн конвенц”-ын нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стилтэй уулзав.

Саймон Стил Хятад улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хатуу байр суурь, уур амьсгалын асуудлаарх амлалтаа бодит ажил болгон гүйцэтгэж буйг өндрөөр үнэлж, олон улсын хамтын нийгэмлэг эрчим хүчний хямралтай нүүр тулж буй өнөөгийн нөхцөл байдалд Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн салбарт дорвитой ахиц гаргаж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Талууд мөн“НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн конвенц”-д оролцогч орнуудын 27 дахь бага хурлын гол асуудлаар санал бодлоо солилцжээ.