ӨМ-ын олон газарт ковидын халдвар гарчээ
2022-11-13 15:21:45
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 12-ны өдрийн 0-24 цагийн байдлаар, Хятадын ӨМӨЗО-д ковидын 114 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Хөххотод 101, Хянган аймагт 1, Улаанхад хотод 3, Шилийнгол аймагт 1, Улаанцав хотод 3, Ордос хотод 5 тохиолдол бүртгэгдэв.

Мөн өдөр халдварын шинж тэмдэггүй 1320 тохиолдол бүртгэгдэжээ. Үүнээс Хөххотод 1177, Бугат хотод 16, Тунляо хотод 30, Улаанхад хотод 12 , Шилийнгол аймагт 7, Улаанцав хотод 21, Баяннуур хотод 20, Үхай хотод 2, Алшаа аймагт 35 тохиолдол бүртгэжээ.

Шилийнгол аймгийн Эрээн хотод одоогоор 1 тохиолдол, 5 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдээд байна.