Ли Кэчян Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захиралтай уулзав
2022-11-13 15:14:16
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-ны өдөр Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян Пномпеньд Олон улсын валютын сангийн удирдах захирал Кристалина Георгиеватай уулзав.

Ли Кэчян хэлэхдээ, Олон сорилт зэрэг тулгарч буй өнөөгийн нөхцөл байдалд дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, уналтаас сэргийлэхийн тулд бүх улс орон хамтын ажиллагаа, макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог эрчимжүүлэх ёстой гэжээ. 

Төсөөлж болзошгүй хүчин зүйлсийн улмаас Хятадын эдийн засаг энэ оны хоёрдугаар улирлын эхний хагаст мэдэгдэхүйц буурсан байна. Бид эдийн засгийг тогтворжуулах бодлогын багц арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж, эдийн засгийн уналтын хандлагыг даруй эргүүлэн авч, одоогийн байдлаар тогтвортой өсөх хандлагатай болоод байна. Өргөн хэрэглээний барааны үнэ 10-р сард ердөө 2.1 хувиар өссөн нь өмнөх хоёр жилд валют хэтрүүлэн гүйлгээгүйгээс голлон нөлөөлсөн бол энэ онд үр тарианы үйлдвэрлэл нэмэгдэж, элбэг ургац хурааж, эрчим хүчний хангамж тогтвортой байгаа нь үнэ тогтворжих бат бөх суурийг бүрдүүлсэн. Цаашид эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийг зохимжтой хэмжээнд байлгаж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхийг дэмжин ажиллана гэж Ли Кэчян онцолжээ.

Кристалина Георгиева хэлэхдээ, Хятад улс цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч эхлэх үеэр макро бодлогын арга хэрэгслийг нөөцөлсөн нь зөв алхам бөгөөд сүүлийн үеийн макро бодлого нь боломжийн бөгөөд үр дүнтэй байгааг нотоллоо. Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн байна гэлээ.