Хятадын Коммунист нам Хятадын ард түмнийг удирдан илүү их амжилтад хүргэнэ гэдэгт итгэж байна
2022-11-13 15:05:20
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтэс 11-ний өдөр Бээжинд болсон Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын үзэл санааг танилцуулах тусгай хурал хийж, Хятадад суугаа 60 шахам элчин сайдыг багтаасан 100 гаруй улс орны дипломат ажилтнууд оролцов.

Оролцогч орнуудын Хятадад суугаа элчин сайд нар Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал амжилттай хуралдсанд баяр хүргэж, Хятадын Коммунист намын хүчтэй удирдлага дор Хятадын ард түмэн Хятад маягийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг иж бүрэн ахиулах үйл явцад илүү их амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Хятад улстай нягт хамтран ажиллаж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа ахиулахыг хүсэж байна гэжээ.

ОХУ-аас Хятадад суугаа элчин сайд Игорь Моргулов хэлэхдээ, Хятадын сүүлийн 10 жилийн ололт амжилт дэлхийн анхаарлыг татаж байна. Ядуурлаас ангижруулах хатуу тэмцэл амжилтад хүрч, дунд зэргийн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан нь Хятадын үндэстний томоохон ололт төдийгүй Хятадын хүн төрөлхтний хөгжилд оруулсан онцгой хувь нэмэр юм. Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал нь Хятадын Коммунист нам болон Хятадын ард түмний эв санааны нэгдлийг бүрэн харуулж, хурлын үр дүн нь Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтоо амжилттай биелүүлж, Хятадын олон улсын байр суурийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно гэжээ. 
  Малайзаас Хятадад суугаа элчин сайд Ража Датук Нусирван хэлэхдээ, Хятад улс дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн амжилтад хүрч, бүс нутаг болон дэлхийн улс орнуудад асар их боломжийг авчирлаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулсан. Хятадын Коммунист намын 20-р их хурлын тайланд нээлттэй байдлыг өндөр түвшинд баримталж, өндөр чанартай хөгжлийг ахиулахад анхаарч ажиллахыг тодорхой амласан байна. Хятад, АСЕАН иж бүрэн стратегийн түншийн хувьд энэ боломжийг ашиглан илүү нягт хамтран ажиллаж, харилцан ашигтай, хамтдаа хожих ёстой гэжээ.