2027 оны Универсиад Чунчон хотод болно
2022-11-13 15:24:53
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын оюутны спортын холбоо 12-ны өдөр болсон гүйцэтгэх хорооны хурлаар 2027 оны оюутан залуусын Универсиад наамдын зохион байгуулах эрхийг БНСУ-ын Чунчон хотод олгосон шийдвэрээ зарлав.

БНСУ-ын Чунчон хот нь АНУ-ын Хойд Каролинатай өрсөлдөн зохион байгуулах эрхийг авчаа. АНУ өмөн нь 1993 онд уг наадмыг зохион байгуулж байсан бол БНСУ 2003 болон 2015 онд хоёр удаа зохион байгуулжээ.

Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Рено Эйде хэлэхдээ, “Зохион байгуулах санал тавьсан хоёр хот хоёулаа маш сайн байсан тул сонголт хийхэд хэцүү байсан. БНСУ-ын Чунчон хотод баяр хүргэж байна. Тэд оюутнуудын спортын сайхан уламжлалтай, Универсиад наадмыг зохион байгуулах тохиромжтой газар юм” гэжээ.

2027 онд болох Универсиад наадам 18 том төрлийн тэмцээнтэй байж, 31 заал талбайд зохигдох юм байна.