Ши Жиньпин залуучуудад хариу захиа илгээв  
2022-11-13 14:19:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 12-нд Хятадын Сансрын аж үйлдвэрийн группийн Мүгдэн хот дахь нисэх онгоцны үйлдвэрийн “Лүө Ян залуучуудын команд”-ын гишүүдэд хариу захидал илгээж, ХКН-ын 20-р хурлын үзэл баримтлалаас суралцан, сансар болон нисэхийн салбарын хүчирхэг гүрнийг байгуулахад чухал хувь нэмэр оруулахыг хүсжээ.

Ши Жиньпин захидалдаа, “Та бүхэн эрдэмтэн Лүө Ян-г үлгэр дуурайл болгон, нисэхийн тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжлийн тэргүүн эгнээнд зогсож, хүнд хэцүү ажилд зүрх сэтгэлээ нэгтгэн хамтаар зүтгэх ёстой, эв нэгдэл маш чухал үнэ цэнтэй юм. Та бүхэн мөрөөдөлтэй, хариуцлагатай, зоригтой, хөдөлмөрч шинэ эрин үеийн залуус болон хөгжиж, улс эх орныхоо агуу их сэргэн мандалд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.