Хятад улс өөрийн хөгжлөөр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна
2022-11-13 14:22:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Пномпеньд болсон АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 25-р уулзалтад оролцохдоо, Хятадын нээлттэй байдал улам бүр өргөжнө. Хятад улс өөрийн хөгжлөөрөө дэлхийн бүх улс оронд шинэ боломж авчирч, 10+3 хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц өгөхийг хүсэж байна хэмээн онцлон тэмдэглэв.

Ли Кэчян таван санал дэвшүүлэв: Нэгд, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцыг хэвээр хадгалах. “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэхийг дэмжих ёстой. Хоёрт аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгаж, мөн цаашид сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Технологийн инноваци, дижитал өөрчлөлтийн чадавхийг бэхжүүлж, илүү олон ажлын байр бий болгох ёстой. Гуравт хямралын хариу арга хэмжээний чадавхийг сайжруулах. Эмнэлгийн яаралтай тусламжийн 10+3 нөөцийн төв, будааны яаралтай нөөцийн механизмын бүтээн байгуулалтыг дэмжиж, бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг тасралтгүй сайжруулах хэрэгтэй. Дөрөвт, иргэд болон соёлын харилцаагаа гүнзгийрүүлнэ. Хятад улс халдварт өвчний нөхцөл байдлын өөрчлөлтийн дагуу урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг нарийн оновчтой болгож, олон улсын нислэгийг аажмаар нэмэгдүүлэн, АСЕАН, Япон, Өмнөд Солонгосын оюутнуудыг Хятадад буцаж ирэхэд идэвхтэй тус дөхөм үзүүлнэ. Тавд тогтвортой хөгжлийг дэмжих. Бүс нутгийн ядуурлыг бууруулах, цаашдын хөгжилд туслах зорилгоор цэвэр эрчим хүчний асуудлаарх 10+3 дугуй ширээний яриа хэлэлцээг зохион байгуулна гэжээ. 

Уулзалтад оролцсон удирдагчид хэлэхдээ, талууд нягт нэгдэж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутгийн интеграцчлалыг ахиулж, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулж, 10+3 хамтын ажиллагааг илүү үр дүнд хүрэх ёстой гэжээ.