“Эртний сургаал эдүгээгийн баримтлал” баримтад киноны нээлт болов
2022-11-14 21:26:16
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 14-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезид болох G20-ын дээд уулзалтад оролцон, Тайландад айлчилж АПЕК-ын албан бус уулзалтад оролцох гэж буйг тохиолдуулан Хятадын Төв Радио Телевиз “Эртний сургаал эдүгээгийн баримтлал” гэх баримтад киноны Индонез болон Тайланд хэлэнд орчуулагдсан түүнчлэн олон хэлэнд орчуулагдсан“Хятад улс, Шинэ аян” баримтад киноны нээлтийн ажиллагаа болов. ХТРТ-ийн захирал Шэнь Хайшун нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Индонез, Тайланд, Камбож, Энэтхэг, Лаос, Нигери, Пакистан, Шри Ланка, Турк зэрэг улс орны үндэсний телевизийн захирлууд болон томоохон хэвлэл мэдээллийн гол удирдагчид онлайнаар нээлтийн ёслолд оролцов.