Ли Кэчян Антонио Гутерриштэй уулзав
2022-11-14 09:43:32
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Бүс нутгийн цагаар 11-р сарын 13-ны үдээс хойш Пномпеньд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзав.

Ли Кэчян хэлэхдээ: "НҮБ бол олон талт үзлийг хамгаалах хамгийн чухал байгууллага. Дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах талаар НҮБ чухал үүрэг гүйцэтгэснийг Хятадын тал ихээхэн чухалчилж үзсээр ирсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн удирдлага дор НҮБ-ын үйлс шинэ ололт амжилтад хүрснийг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд НҮБ-ын байгууллагуудтай урьдын адилаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн НҮБ-ын төрөл бүрийн ажилд идэвхитэй оролцож, дэмжиж, түүнчлэн бусдын адил НҮБ-ын дүрмийн зорилт зарчим, олон улсын хуулийн хэм хэмжээ, дэлхийн шударга ёсыг хамгаалах болно" гэв.

Ли Кэчян хэлсэн үгэндээ, "НҮБ нь хөгжиж буй орнуудын хөгжлийн асуудалд анхаардал хандуулж, хөгжиж буй орнуудын өрийн дараасыг намжаах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн амьдралыг сайжруулах, тогтвортой хөгжилд хүрэхэд  идэвхитэй туслалцаа дэмжлэг үзүүлж буйг Хятадын тал сайшааж байна. Хятад улс бол Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, хөгжиж буй хамгийн том орны хувьд НҮБ-тай нягт харилцаа холбоо, зохицуулалттай ажиллаж, хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд нь Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны конвенцийн хүрээнд цаашид ч боломжийн хэрээр туслалцаа олгож, түүнчлэн Африкийн орнуудын өрийн асуудлыг намжаахад Хорийн бүлгийн хүрээнд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж тэмдэглэв.

Антонио Гутерриш хэлэхдээ: "Хятад НҮБ-ын хамтын ажиллагаа бол олон талт үзлийн чухал тулгуур юм. Олон талт үзлийг урагш ахиулахын төлөөх Хятадын талын асар их хүчин чармайлтыг НҮБ сайшааж байгаа бөгөөд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжилд хүрэх зэрэг хөтөлбөрийг ахиулахад Хятадын тал хувь нэмрээ оруулсныг эерэгээр үнэлж байна гэжээ.




\Уртнасан\