Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэгний туршилт эхлэв
2022-11-14 14:42:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төмөр замын олон улсын хязгаарлагдмал компаний мэдээлснээр, Индонезийн Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэгний туршилтын аялал, хэмжилтийн шалгалт хийх нөхцөл хэдийнэ бүрджээ. Хятад улсад үйлдвэрлэсэн хурдны галт тэрэг өнгөрсөн долоо хоногт Жакарта-Бандунг чиглэл дэх Декарур буудлаас хөдөлснөөр тухайн чиглэлийн туршилтын аялал эхэлжээ.

Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэг нь Индонезийн нийслэл Жакарта болон тус улсын дөрөв дэх том хот Бандунг хоёрын хооронд цагт 350 км хурдлахаар төлөвлөж байна. Ингэснээр Жакарта-Бандунгийн хооронд аялахад 3 цаг гаруй хугацаа зарцуулж байсныг богиносгон ердөө 40 минут л зарцуулах болж байгаа юм байна.