Евро бүсийн эдийн засаг доройтоно гэв
2022-11-14 16:27:50
Share
Share this with Close
youtube WeChat

Европын комисс еврогийн орчин дахь эдийн засгийн урьдчилсан төсөөллийг дахинтаа доошлуулж, 2022 оны эцэст эдийн засаг доройтох болно гэсэн дүгнэлт гаргажээ. Одоогоор эрчим хүчний үнэ өсөж, инфляцийн түвшин нэмэгдсээр байна.

Тэдний үзэж байгаагаар, евро бүсийн 2023 оны инфляцийн түвшин төсөөллөөс давж, 2023 онд 6.1 хувьд хүрнэ гэсэн байна. Харин үүнээс өмнө 4 хувь хэмээн төсөөлж байсан юм. Мөн Европын комисс "2022 оны эцэст юмны үнэ оргилдоо тултал өссөний дараа дахин буурах болно. Евро бүсийн 2022 оны инфляцийн түвшин 8.5 хувь буюу үүнээс өмнө 7.6 хувь хэмээн төсөөлж байснаас илүү хөөсрөх болно" гэжээ.