Намаг газрыг хамгаалах Хятадын бодлогыг тунхаглав
2022-11-14 11:00:30
Share
Share this with Close
youtube WeChat

Намаг газрын конвенцид нэгдэгчдийн 14-р бага хурал 11-р сарын 13-нд албан ёсоор өндөрлөв. Энэ удаагийн хурал өнөө болон ирээдүйд, дэлхийн намаг газрын хамгаалалт сайжруулалтын чиглэлийг тодорхойлж, дэлхий нийтийн хамтын ажиллагааны талаарх Хятадын үзэл ойлголтыг дэвшүүлсэн байна.

Хятад улс Намаг газрын конвенцийг байгуулагч талуудын бага хурлыг анх удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Бага хурлаас “Уханий тунхаг” болон дэлхийн намаг газрын хөгжлийн стратегийн хүрээний тогтоолыг баталж, намаг газрыг хамгаалах дэлхийн үйл хэргийг шинэ хүчээр сэлбэсэн байна.

Намаг газрын конвенцийг байгуулагч талуудын 14-р бага хурлын гүйцэтгэгч хорооны албын дарга Мэн Шяньлинь хэлэхдээ "Энэ удаагийн бага хурал баялаг амжилт олов. Дэлхийн нийтлэг ойлголтыг төвлөрүүлж, хүн хийгээд байгаль эесэг зохицонгуй хамтдаа оршихын чухлыг тунхагласан байна" гэжээ.