Хятад Америкийн харилцааны асуудлаар байр сууриа илэрхийлэв
2022-11-14 17:26:29
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 14-нд Бээжинд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, "Америкийн тухайд Хятад улсын бодлого байр суурь тууштай бөгөөд тодорхой юм. Бид Америк улстай харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа хожихын төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаална" гэжээ.

Мао Нин хэлэхдээ, "Хятад улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран  ажиллаж хамтдаа хожих гурван зарчмаар Хятад Америкийн харилцааг хөгжүүлсээр ирсэн бөгөөд шинэ эринд Хятад Америкийн харилцааг зөв замаар хөгжүүлэхийг хичээж байна. Хятадын талтай үзэл бодлоо ойртуулан,  зөрчил маргааныг зүй зохистойгоор хяналтад байлгаж, харилцан ашигтай хамтран ажиллаж, буруу ойлголт эндүү үнэлгээнээс зайлсхийн, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн зөв замд  дахин оруулахыг бид Америкийн талд хүсэж байна" гэжээ.