Намгархаг газрын конвенцийн 14-р бага хурал өндөрлөв
2022-11-14 11:04:12
Share
Share this with Close
youtube WeChat

Намгархаг газрын конвенцид нэгдэгч талуудын 14-р бага хурал 11-р сарын 13-нд өндөрлөв. Бага хурлаар “Уханий тунхаг”, “2025-2030 онуудад дэлхийн намгархаг газрыг хамгаалах стратегийн төлөвлөгөө” зэрэг чухал үр дүнтэй баримт бичгүүдийг баталжээ.

“2025-2030 онуудад дэлхийн намгархаг газрыг хамгаалах стратеги төлөвлөгөө”-нд, 5 дахь төлөвлөгөө нь 4-р хугацааны зорилгын үргэлжлэл болохыг баталгаажуулж, намгархаг газрыг хамгаалах, сэргээхийн зэрэгцээ хөгжлийг нь тогтвортой ахиулах, түүнчлэн дэлхийн байгаль орчны сорилтуудыг зохицуулахад гүйцэтгэх үүрэг рольд анхаарлаа төвлөрүүлж, намгархаг газрыг хамгаалах, сэргээх ажлыг түргэтгэх нь улам бүр доройтсоор байгаа намгархаг газрын орчныг аврахад ихээхэн чухал үүрэгтэйг онцолжээ. Түүнчлэн чадварын бүтээн байгуулалт, технологи, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, солилцоо зэрэг олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ч тодорхой тусгажээ. Стратегийн төлөвлөгөөг боловсруулсан нь дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр, дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилт, “НҮБ-ын экологийн системийг сэргээх 10 жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, биологийн олон янз байдал хийгээд экологийн системийн үйлчилгээ, шинжлэх ухаан, бодлогын тухай засгийн газрууд хоорондын индэр зэрэг сүүлийн үеийн ахиц дэвшилтэй бүрэн гүйцэд уялдсан юм.

Хурлын хугацаанд нийт 21 шийдвэрийг баталсан байна. Үүнд, Хятад улсын дэвшүүлсэн “Мангро ойг хамгаалах олон улсын төвийг байгуулах”, “Намгархаг газрыг хамгаалах, засан сэргээхийг үндэсний тогтвортой хөгжлийн стратегид хамруулах”, “Жижиг намгархаг газрын хамгаалалт, менежментийг эрчимжүүлэх” зэрэг гурван зүйлийн шийдвэр  нь дэлхийн намгархаг газрыг хамгаалах үйлсийн хөгжилд чансаатай түлхэц өгөх юм. Хятад улс болон сонирхогч бусад орнууд хамтран мангро ойг хамгаалах олон улсын төвийг байгуулж, мангро ой болон нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх далай тэнгисийн эргийн системийг хамгаалах, сэргээх, зүй зохистой ашиглах явдлыг ажлын гол чиглэл болгож, түүнчлэн оролцохыг сонирхсон конвецид нэгдэгч талууд, засгийн газрын бус байгууллага, нийгмийн байгууллагад нээлттэй, уужуу багтаамжтай, ил тодорхой хэлбэрээр сайн дураараа тус төвийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд оролцохыг урамшуулан дэмжиж, тус төв болон мангро ойг хамгаалах дэлхийн бусад механизмтай нягт хамтран ажиллах, харилцан дэмжихийг сайшаан урамшуулна гэж дурджээ.



\Уртнасан\