Ли Кэчян Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцов
2022-11-14 09:45:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Камбожийн нийслэл Пномпеньд болж буй Зүүн Азийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцов. АСЕАН-ы орнуудын удирдагч хийгээд БНСУ, АНУ-ын ерөнхийлөгч, Энэтхэгийн дэд ерөнхийлөгч, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг орны ерөнхий сайд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нарын хүмүүс оролцов. Зүүн Азийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хурлыг Кампожийн ерөнхий сайд Хунсен даргалав.

Ли Кэчян гурван талт санаачилга дэвшүүллээ. Нэгд, стратегийн яриа хэлцлийг баримталж, бүтээлч харилцаа холбоо өрнүүлнэ. Хоёрт, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, эрсдэл, өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулна. Гуравт, АСЕАН-ы төв байр суурийг баримталж, багтаамжтай бүсийн бүдүүвчийг байгуулна зэрэг болно.

Ли Кэчян хэлэхдээ, Өмнөд тэнгисийн аяллын чөлөөт байдлыг хамгаалах нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцэнэ гэжээ.

Мөн тэрбээр онцлохдоо, Хятад улс энх тайван гадаад харилцааны бие даасан тусгаар бодлогыг баримтлан, энх тайван хөгжлийн замаа зарчмаа болгож, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэх нээлттэй стратегийг хэрэгжүүлж, өөрийн хөгжлөөр дамжин дэлхийн олон орны хөгжилд боломж олгож, талуудтай яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, зүүн Азийн сайн сайхан гэр орныг хамтдаа байгуулж, дэлхийн энх тайван хийгээд хөгжил цэцэглэлтийг хамтран хамгаалахад бэлэн байна гэжээ.