Укриан хэлэлцээ хийхийг санал болгосон уу?
2022-11-14 15:42:56
Share
Share this with Close
youtube WeChat

Украины арми Херсонд “томоохон ялалт” байгуулсаныг Украин, түүнчлэн Америк Европ зэрэг өрнөдийнхөн баясан тэмдэглэж буй энэ үед Украин болон Америкийн өндөр дээд албан тушаалтан, мэдээллийн хэрэгсэл сүүлийн хоёр хоногт “Оростой хэлэлцээ хийх” талаар удаа дараа дурдсан нь хачирхал төрүүлж байна. “Огт хэлэлцээ хийхгүй” хэмээн байр сууриа тодорхойлон захирамж гаргаж байсан Украины ерөнхийлөгч Владимир Зелеский ч саяхан үгнээсээ буцаж, олон улсын хамтын нийгэмлэг “Орост дарамт шахалт үзүүлэн энх тайвны хэлэлцээ хийлгүүлэх ёстой" хэмээн ярьжээ. Өдгөө Орос-Украины мөргөлдөөн нэгэнт есөн сар шахуу үргэлжилж, хоёр тал байлдааны талбарт хүч тарамдаж, дайн урт хугацаагаар сунжрах хандлагатай болж байна. Америк, Европ зэрэг өрнөдийнхөн дайны уршгаар эрчим хүч, инфляцийн гүн хямралд өртөөд байна. “Өвөл бүх зүйл удааширна. Орос Украин хэлэлцээ хийх бололцоотой эсэхийн тухайд бол, бид ийм хэлэлцээ хийгдээсэй гэж хүсэж байна” гэж Америкийн NBC “цэргийн үйл ажиллагааг сайн мэддэг өрнөдийн нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан”-ны үгнээс эш татан мэдээлжээ.

Украины Гадаад харилцааны сайд Дмитро Кулеба АСЕАН-ны дээд хэмжээний уулзалтын үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр, "Хуралд оролцсон ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров хэрэв хэлэлцээ хийх хүсэлт гаргавал, Украины тал үүнийг бодолцох болно" гэж хэлсэн хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ. Харин Оросын “RBC” сонин мэдээлэлдээ, Оросын гадаад харилцааны сайд түүнтэй уулзах санаачилга дурдаагүй гэж Дмитро Кулеба мөн өдрийн орой хэлсэн хэмээн мэдээлжээ.




\Уртнасан\