Хятад, Америкийн харилцаа тогтвортой хөгжлийн замдаа эргэн орохыг хүсэж байна
2022-11-14 19:12:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 14-ны өдөр G20-ны дээд уулзалтын үеэр болох БНХАУ болон АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалттай холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Маргаанаа зохистой шийдвэрлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, үл ойлголцол, буруу дүгнэлтээс зайлсхийж, Хятад, Америкийн харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн зөв замд нь эргүүлэн оруулах асуудлаар Хятадтай адилхан зорилготой байхыг Хятадын тал Америкад хүсэж байна гэжээ.

Мао Нин хэлэхдээ, “Америкийн талаар Хятад улсын баримталж буй бодлого, байр суурь тууштай бөгөөд тодорхой байж, Америктай харилцан хүндэтгэж, эрх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар ялалт байтуулахыг хичээхийн зэрэгцээ өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно” гэжээ.