Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрэв
2022-11-15 17:04:10
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн хүн ам 2022 оны 11-р сарын 15-ны энэ өдөр 8 тэрбумд хүрлээ хэмээн НҮБ мэдэгдэв.

“Энэ бол хүн төрөлхтөний хөгжлийн түүхэн дэх нэгэн бэлэг тэмдэг. Олон улсын эрүүл ахуй, хоол тэжээл, хувь хүний эрүүл мэнд хийгээд эм бэлдмэл сайжирсны ачаар хүн төрөлхтөний наслалт аажмаар нэмэгдсэн юм. Үүнээс гадна зарим орнуудад төрөлт өндөр байгаа нь дэлхийн хүн амын өсөлтийг нэмэгдүүлэв” гэж НҮБ-ын вэб сайтын энэ өдөрт зориулсан тусгай мэдээллийн буланд танилцуулжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, "Энэ нь хүн төрөлхтөн эх дэлхийдээ хамтын үүрэг хариуцлагатай хандахаа сэтгэн бодууштай агшин юм" гэсэн байна.

НҮБ-ын вэб хуудаснаас харахад, дэлхийн хүн ам 7 тэрбум байснаасаа нэмэгдээд 8 тэрбум болох хүртэл 12 жил шахам хугацааг туулсан бол 15 жилийн дараа буюу 2037 он гэхэд 9 тэрбумд хүрэх болно, энэ нь дэлхийн хүн амын ерөнхий өсөлт удааширч буйг харуулж байна гэж тэмдэглэжээ.



\Уртнасан\