Эрлийзжүүлсэн тутарга дэлхийн хүнсний хангамжид дэм болно
2022-11-15 17:10:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс хүнсний хангамжаа шийдвэрлэхийн зэрэгцээ олон улсын хүнсний баталгаа, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин, зарим улс орнуудтай хамтран хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн чадавхыг дээшлүүлж байна. Гадаад улс орнуудтай  хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа өрнүүлэх Хятадын нэрийн хуудас болсон төсөл бол эрлийзжүүлсэн тутаргын технологи бөгөөд энэ нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд маш чухал хувь нэмэр оруулсан юм. 

Хятад улс эрлийзжүүлсэн тутаргын технологийнхоо туршлагыг улс орнуудтай хуваалцсаар ирсэн. 1979 онд Хятад улс анх удаагаа эрлийзжүүлсэн тутаргын үрийг гадаадад гаргаснаас хойш Ази, Африк, Америк тивийн хэдэн арван улс орон, бүс нутагт энэ технологи түгэн дэлгэрсэн билээ. Мөн Хятад улс уг технологийг эзэмшүүлэх олон улсын сургалт явуулж, хөгжиж буй 80 гаруй улсад 14 боловсон хүчин бэлдэж өгчээ. 

Энэхүү технологийг гадаадад түгээн дэлгэрүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдээ ч олноор нь гадаадад томилсон байна. Бүрэн бус бүртгэлийн дагуу 2021 оны эцэс хүртэл, БНХАУ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Өмнөд, өмнөд хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутагт 1100 орчим хөдөө аж ахуйн мэргэжилтэн томилсон нь НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд томилсон нийт мэргэжилтний 60 хувийг эзэлсэн байна.  

Ташрам дурдахад, Мадагаскарын эрлийзжүүлсэн тутаргын төсөл маш их амжилтад хүрсэн. Хятадаас Африкийг дэмжих хөдөө аж ахуйн арван жишиг төвийн  нэг болсон  Мадагаскарын эрлийзжүүлсэн тутаргын төсөл нь 2007 оноос эхэлсэн юм. Хятадын мэргэжилтэн тухайн нутгийн онцлог, нөхцөлд тохирсон ургац, чанар сайтай  эрлийзжүүлсэн тутаргын соортуудыг аваачин, тухайн нутгийн тариачдын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд тусалсан байна. 2017 онд  Мадагаскар шинэ мөнгөн тэмдэгтдээ тутаргын зургийг оруулжээ. Тус улсын тухайн үеийн Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, загас агнуурын хэрэг эрхэлсэн сайд хэлэхдээ, "бид мөнгөн тэмдэгтдээ тутаргын зургийг хэвлэсэн нь Хятад улсад талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа хэлбэр бөгөөд Хятад Африкийн нөхөрлөлийн бэлгэдэл юм" гэжээ.

2019 онд БНХАУ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Мадагаскар болон Өмнөд-өмнөд хамтын ажиллагааны хамтарсан төслийг эхлүүлж тутаргыг тарьж үржүүлэхээс эхлээд зах зээлд гарган борлуулах хүртэлх бүхий л үйл явцыг хамарснаар тухайн нутагт эрлийз тутаргын ургацыг 3.8 дахинаар нэмэгдүүлсэн байна. Энэ онд Хятад  Мадагаскарын хооронд  дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан албан ёсны логоны доод хэсэгт тутаргын сүрлийн элемент оруулсан нь эрлийзжүүлсэн тутаргын технологийн хамтын ажиллагаа хоёр талын харилцааны хөгжлийг дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэсний нотолгоо юм. Хятад улсаас Нигери, Уганда зэрэг орнуудтай өрнүүлсэн эрлийзжүүлсэн тутаргын хамтын ажиллагааны төслүүд ч төсөөлшгүй амжилтад хүрсэн юм. Хятад улс мэргэжилтэн томилох, үр тарианы сорт хангах, технологийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэлбэрийг ашиглан тутарга тариалангаар Нигери улсыг дэмжсэн нь томоохон ахиц дэвшилд хүрч, тэднийг Африкийн тутарга үйлдвэрлэгч гол орны нэг болгосон байна. Уганда улс, Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд Хятад-Угандагийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк байгуулан, улсынхаа хүнсний аюулгүй байдлын түвшинг дээшлүүлсэн юм. 

Хятад улс өнгөрөгч оны есдүгээр сард олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж буй асуудлыг зохицуулан шийдвэрлэж, дэлхийн хөгжлийг дэмжих санаачилгыг дэвшүүлсэн юм. Хамтдаа дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийг ахиулах явцад эрлийзжүүлсэн тутаргын технологи маш чухал үүрэг гүйцэтгэсээр байна.