Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгчтэй уулзав
2022-11-15 19:41:53
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бали аралд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосатай уулзав. Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад, Өмнөд Африк хоёр орон анд нөхөд, ахан дүүс мэт дотно харилцаатай юм. Хятад, Өмнөд Африк хоёулаа хөгжиж буй том гүрэн байж, олон улсын эрх тэгш шударга байдал болон хөгжиж буй орнуудын эрх ашгийг тууштай хамгаалсаар ирсэн. Хятад улс хоёр орны харилцааг стратегийн өндөр түвшинд авч үзсээр ирсэн бөгөөд Өмнөд Африктай улс төрийн харилцан итгэлцлээ бататгаж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна" гэлээ. 

Сирил Рамафоса хэлэхээ, “Ши Жиньпин дарга ХНК-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд ахин баяр хүргэе. ХКН-ын 20-р их хурал амжилттай зохиогдсонд, Хятадын хөгжлийн агуу их ололт амжилтад баяр хүргэж байна. Хятад улс Өмнөд Африкийг багтаасан Африкийн орнуудын цар тахлын эсрэг тэмцэлд үнэтэй туслалцаа үзүүлж, Африкийн орнуудын өрийн хямралыг бууруулахад хүчтэй дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Хятад улс бол Өмнөд Африкийн стратегийн чухал түнш. Өмнөд Африк нэг Хятадын бодлогыг тууштай дэмжсээр ирсэн. Өмнөд Африк Хятадын ногоон хөгжил, эрчим хүчний шилжилтийн туршлагаас суралцан, “Бүс ба зам”-ын байгуулалтад идэвхтэй оролцох хүсэлтэй байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Өмнөд Африкт хөрөнгө оруулж хамтран ажиллахыг урьж байна. Өмнөд Африк БРИКС-ын орнуудын олон талт хэлэлцээрийн хүрээнд Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна" гэв.