Ши Жиньпин Францын ерөнхийлөгчтэй уулзав
2022-11-15 14:33:32
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 15-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бали аралд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзав.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: "Өнгөрсөн гурван жил бид олон арга хэлбэрээр нягт харилцаж, Хятад Францын харилцаа, хөгжлийн идэвхитэй байдлаа хэвээр хадгалж, хоёр орны хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрэв. Хятад улс гадаадад нээлттэй байх зарчмаа хэлбэрэлтгүй урагшлуулж, Хятад маягийн орчин үеийн хөгжлийн төлөө чармайн зүтгэж байна. Хоёр тал ирээдүйд хандсан дээд зэргийн төсөл төлөвлөгөөгөө чамбайруулж, тус тусын гол ашиг сонирхол болон чухал байр сууриа харилцан хүндэтгэж, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, уламжлалт салбарт тасралтгүй шинэ ахиц гаргахыг ахиулж, ногоон эрчим хүч, шинжлэх ухаан технологийн шинэчлэл зэрэгт хамтрах нөөц хүчээ идэвхижүүлэх хэрэгтэй. Хятадын аж ахуйн нэгж Францад хөгжихөд эрх тэгш, шударга, ялгаваргүй бизнесийн орчин бүрдүүлэхийг Францын талд хүсэж байна" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо: "Европын холбоо Хятадын талаарх бие даасан, идэвхтэй бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна" гэжээ.

Хоёр тал мөн Украины асуудлаар санал бодлоо солилцов. Ши Жиньпин онцлохдоо: "Украины хямралын асуудлаарх Хятадын байр суурь маш тодорхой бөгөөд хувиршгүй юм. Гал зогсоох, дайдахаа болих, энх тайвнаар хэлэлцэхийг бид санал болгодог. Олон улсын хамтын нийгэмлэг ийм нөхцөл бүрдүүлж өгөх ёстой. Хятадын тал ч өөрийн арга хэлбэрээр үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэх болно "гэжээ.