Цагдаагийн асуудлаарх ажлын хэсэг байгуулсныг сайшаав
2022-11-15 11:12:06
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан энэ сарын 14-нд Аюулгүйн зөвлөл болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь цагдаагийн салбарын яриа хэлцлийн хурал дээр хэлэхдээ, НҮБ цагдаагийн асуудлаар байгууллага хоорондын тусгай ажлын хэсэг байгуулсныг Хятадын тал сайшааж байгаагийн дээр, байгууллагуудын давуу талыг гүйцэд ашиглаж, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох эрх олголтын асуудалд анхаарч, тухайн орны зүй зохистой хэрэгцээ шаардлагад цаг даруйд нь хариулт өгөхийг тусгай ажлын хэсгээс хүсэж байна" гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, "Энхийг сахиулах цагдаа бол НҮБ-ын энх тайван аюулгүй байдлын загварын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийллийн гэмт хэрэгт цохилт өгөх, өндөр ур чадвар зэрэг өвөрмөц давуу талтай. Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн энэхүү талыг сайтар ашиглаж, энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, халуун цэгийн асуудлыг шийдвэрлэх ерөнхий зорилгыг шийдвэрлэхэд үйлчлэх ёстой. Энхийг сахиулах цагдаагийн чадавхи, зохион байгуулалт бол Ерөнхий нарийн бичгийн даргын дурдсан “Энхийг сахиулахын төлөөх үйл ажиллагаа+” санаачилгын чухал агуулга, түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга, тухайн орон, цагдаа томилогч орон, санхүүжүүлэгч орны хамтын сэдэв юм. “Олон улсын цагдаагийн ажлын стратегийн удирдамжийн бүдүүвч” болон “Энхийг сахиулах цагдаагийн бэлтгэл сургалтын систем”-ийг хэрэгжүүлэхийг удирдлага болгож, зохицуулалтын механизм зэрэг харилцаа холбооны арга замыг сайтар ашиглаж, тал бүрийн сургалтуудыг уялдуулж, энхийг сахиулах цагдаа нарыг ажил мэргэжлийн ур чадвар бүрэн эзэмшсэн эсэхийг баталгаажуулах ёстой" гэжээ.

Гэн Шуан хэлсэн үгэндээ, НҮБ-ын цагдаагийн салбар жендерийн тэгш байдал зэрэг зорилтыг 2025 он гэхэд урьдчилан биелүүлэхийг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд энхийг сахиулах үйл ажиллагаа цаашид ч энэ эерэг чиг хандлагаа хадгалан, бэлтгэл сургалт, элсэлт, зэрэг дэв сэлт нь эмэгтэй цагдаа нарт тэгш боломж олгож, эмзэг бүлгийнхнийг хамгаалах, хороололтой харилцах зэрэгт гүйцэтгэх эмэгтэйчүүдийн давуу талыг гүйцэд хөгжүүлэхийг хүсэж байна" гэв.

Хятад улс бол НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжигч, хувь нэмэр оруулагч байсаар ирсэн. Хятадын тал цаашид ч НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжиж, урагш ахиулж, оролцож, олон улсын энх тайван хийгээд аюулгүй байдлыг хамгаалахад илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж Гэн Шуан мөн хэлэв.




\Уртнасан\