Тяньжөү-4 сансрын хөлөг үүргээ амжилттай биелүүлэв
2022-11-15 09:58:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын нисгэгчтэй сансар судлалын төслийн албаас мэдээлснээр, 11-р сарын 15-ны 7 цаг 21 минутад Тяньжөү-4 сансрын ачааны хөлөг хяналт удирдлагын дагуу агаар мандлын гүн давхаргад дахинтаа нэвтрэн орсон байна. Сансрын хөлгийн ихэнх хэсэг энэхүү давхаргад нэвтрэх явцдаа устан шатаж, бага хэмжээний сэг өмнөд Номхон далайн аюулгүйн товлосон бүсэд аюулгүй унажээ.

Тяньжөү-4 сансрын ачааны хөлөг өнгөрөгч тавдугаар сарын 10-нд тойрог замд орж, сансрын станцад бараг 6 тонн эд зүйлс хүргэсэн юм.