Дэлхийн хөгжил, аюулгүй байдлын санаачилгуудыг дахин онцоллоо
2022-11-16 15:15:15
Share
Share this with Close
youtube WeChat

Индонезийн Бали аралд болсон "Хорийн бүлэг"-ийн удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин илтгэлдээ "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг дахинтаа дурдав.

"Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ын тухайд тодруулбал, Дэлхийн хөгжлийн санаачилга нь, хөгжлийг тэргүүнд тавих, ард иргэд төвтэй байх, хүртээмжтэй уужуу багтаамжтай байх, инновациар хөдөлгөгч хүч болгох, хүн байгаль эвсэг зохицонгуй орших, үйл ажиллагаагаар удирдамж болгохыг баримтлах явдал юм. Хөгжил бол хүн төрөлхтөний нийгмийн мөнхийн гол сэдэв, улс орнуудын ард түмэн сайн сайхан амьдралд хүрэхийг баталгаажуулах, хүн төрөлхтөний хөгжил дэвшлийг урагш ахиулах үндсэн баталгаа юм. Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилгыг дурдаж, дэлхийн хөгжлийн түншүүдийн харилцаа болон дэлхийн хөгжлийн нийтлэг цогцыг эмхлэн байгуулж, хөгжилтэй холбоотой асуудлаарх Хятадын төсөл төлөвлөгөөг тодорхойлсон юм.
Дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь, хамтын, ерөнхий, хамтран ажиллах, тогтвортой аюулгүй байдлын үзэл ойлголтыг баримтлах, улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, НҮБ-ын дүрмийн зорилт зарчмыг журамлан сахих, улс орнуудын аюулгүй байдлын тухайд зүй зохистой анхаарал сонирхлыг чухалчлах, яриа хэлцэл зөвшилцлөөр дамжин энхийн арга хэлбэрээр улс орон хоорондын санал зөрөлдөөн, маргааныг шийдвэрлэх, уламжлалт салбар болон уламжлалт бус салбар дахь аюулгүй байдлыг ерөнхийд нь хамгаалахыг баримталж байгаа болно. Энэхүү чухал санаачилга нь "Дэлхийд аюулгүй байдлын тухай ямархуу үзэл ойлголт хэрэгцээтэй байгаа, улс орнууд хамтын аюулгүй байдлыг хэрхэн бий болгох" эрин цагийн сэдэвт тодорхой хариултыг өгч, олон улсын аюулгүй байдлын сорилтыг зохицуулахад Хятад улсын зүгээс санал болгож буй арга зам юм.



\Уртнасан\