Дэлхийн хөгжлийн итгэл үнэмшлийг дээшлүүлсэн гэв
2022-11-16 16:10:20
Share
Share this with Close
youtube WeChat

Бүс нутгийн цагаар 15-нд Их-20-ын удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали аралд болов. Хятад улсын дарга Ши Жиньпин оролцож, “Цаг эриний өрсөлдөөн сорилтыг хамтдаа хүлээн авч, сайн сайхан ирээдүйг хамтдаа байгуулъя” сэдвээр  үг хэлэв. Олон улсын зүтгэлтнүүд үнэлэхдээ, "Нэн багтаамжтай, нэн хүртээмжтэй, нэн уян хатан байдлаар дэлхийн хөгжлийг түүчээлэхийг Ши Жиньпин үгэндээ дурдсан байна. Энэхүү үзэл ойлголт дэлхийн хөгжлийн итгэлийг дээшлүүлэх болно" гэжээ.

Индонезийн нийгмийн шинжлэх ухааны судалгааны төвийн мэргэжилтэн Сриандо: "Ши Жиньпиний хэлсэнчлэн хагарал сөргөлдөөн ямар ч талын ашиг сонирхолд нийцэхгүй, эв нэгтэйгээр хамтдаа орших нь зөв сонголт юм" гэжээ.

Швейцарийн засгийн газрын бус байгууллагын ахлах зөвлөх Микел Ватичиотис хэлэхдээ: "Нэн багтаамжтай, нэн хүртээмжтэй, нэн уян хатан дэлхийн хөгжлийг урагшлуулахыг Ши Жиньпин хэлсэн үгэндээ дурдсан байна. Энэхүү үзэл ойлголт дэлхийн хөгжлийн итгэл үнэмшлийг дээшлүүллээ" гэжээ.