Ойрхи Дорнодод цөмийн зэвсэггүй бүс байгуулахыг уриалав
2022-11-16 10:37:39
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Ойрхи Дорнодод цөмийн болон үй олноор хөнөөх зэвсэг хийгээд улс төрийн "зэвсэггүй" бүс байгуулах арга зам хайхыг Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан энэ сарын 15-нд олон улсын хамтын нийгмэлэгт хандан уриаллаа.

Гэн Шуан хэлэхдээ, "Их гүрнүүдийн ашиг хайсан тэмцэлдээн, гаднаас нөлөөлөх хөндлөнгийн оролцоо бол Ойрхи Дорнодын бүс нутагт үймээн хямрал тасрахгүй байгаагийн гол шалтгаан юм" гэв.

Гэн Шуан хэлсэн үгэндээ: "Ойрхи Дорнодод цөмийн зэвсэггүй, үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэггүй бүс байгуулахыг Хятад улс уртдын адил дэмжиж байгаа бөгөөд цөмийн зэвсэггүй бүсийн тухай бүх гэрээ протколд гарын үсэг зурж, холбогдох үүрэг хариуцлагаа хатуу чанд хэрэгжүүлж байна. Хятад улс цөмийн зэвсэггүй орон болон цөмийн зэвсэггүй бүс нутагт цөмийн зэвсэг хэрэглэхгүй, хэрэглэхээр сүрдүүлэхгүйгээ болзолгүйгээр маш тодорхой амласан цорын ганц орон юм. Энэ оны нэгдүгээр сард Хятад улс цөмийн зэвсэгтэй таван орон хамтарсан мэдэгдэл гаргах шийдвэрт оройлон оролцож, “Цөмийн дайнд ялалт байхгүй, ийм дайныг хийж болохгүй” гэсэн байр сууриа онцолсон. Дээрх үзэл баримтлалын дагуу холбогдох талуудтай хамтран Ойрхи Дорнодод цөмийн зэвсэг, мөн үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэггүй бүс байгуулахын төлөөх олон улсын үйл явцад илүү санаачлагатай оролцож, ятган тайлбарлахад Хятад улс бэлэн байна" гэжээ.



\Уртнасан\