Нүүрстөрөгчийг хязгаарлах үүднээс лицензийн арилжааг өргөжүүлнэ
2022-11-16 10:36:13
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конвенцид нэгдэгч талуудын 27-р бага хурал(COP27)Египетийн Шарм-эл-Шейхэд болж байна. Хятадын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн, Экологи байгаль орчны яамны дэд сайд Зао Инминь энэ сарын 15-нд тухайн үйл ажиллагаанд оролцох үедээ "Хятад улс нүүрстөрөгчийг хязгаарлах үүднээс тухайн үйлдвэрлэлийн салбар дахь лицензийн арилжааг цогц хэлбэрээр өргөжүүлж, олон улсын хэмжээнд нөлөөлөхүйц  нүүрстөрөгчийн лицензийн арилжааны зах зээлийг аажмаар байгуулна" гэжээ.

Мөн өдөр болсон “Хятадын нүүрстөрөгчийг хязгаарлах лицензийн арилжааны зах зээлийн хөгжил хийгээд ирээдүй”-н тухай салбар хурал дээр Зао Инминь үг хэлэхдээ: "Нүүрстөрөгчийн лицензийн зах зээл бол Хятад улсаас нүүрстөрөгчийн оргил үеийг хазаарлаж нүүрстөрөгчийн төвийг сахих зорилтыг хэрэгжүүлэх бодлогын чухал хэрэгсэл бөгөөд зах зээлийн механизмыг ашиглан хүлэмжийн хийг хянах тогтолцооны чухал шинэчлэл юм гэжээ.

Зао Инминь хэлэхдээ: "Дараагийн шатанд Хятад улс нүүрстөрөгчийн лицензийн зах зээлийг хүлэмжийн хий ялгаруулалтыг хянах бодлогын хэрэгсэл болгосны үндсэн дээр, цахилгаан эрчим хүчний зах зээлийн тэнцвэртэй, тогтвортой, үр ашигтай эргэлтийг баталгаажуулж, тус салбарын хамрах цар хүрээ болон арилжааны цогцыг аажмаар өргөжүүлж, аралжааны төрөл зүйл болон арга хэлбэрийг баяжуулж, олон улсын хэмжээнд нэр нөлөө бүхий нүүрстөрөгчийн хязгаарламгдамл эрхийн зах зээлийг аажмаар байгуулна гэжээ.