Ши Жиньпин "Хорийн бүлэг"-ийн удирдагчдын уулзалтад оролцов
2022-11-16 16:55:08
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 16-нд Индонезийн Бали аралд болсон "Хорийн бүлэг"-ийн удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин оролцон илтгэл тавив.

Дижитал хөгжилд шилжих асуудлын талаар ярилцах үеэр Ши Жиньпин : "Эдүгээ дижитал эдийн засгийн цар хүрээ өргөжин, дэлхий дахины дижиталжих шилжилт түргэсэж буй нь дэлхийн эдийн засгийн төлөв байдалд нөлөөлөх чухал хүчин зүйл болов. Хятад улс "Хорийн бүлэг"-ийн Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах үедээ дижитал эдийн засгийг "Хорийн бүлэг"-ийн хэлэлцэх хөтөлбөрт анхлан оруулж, хөгжлийн арга хэлбэрийг шинэчлэх, өсөлтийн хөдөлгөх хүчийг сүвэгчлэхийг уриалсан билээ. Дижитал хамтын ажиллагааны эрчийг нэмэгдүүлэн, дижитал эдийн засгийн хөгжлийн үр бүтэмжээр улс орнуудын ард түмэнд ашиг тус хүртээхийг талуудад хүсэж байна.

Нэгд, олон талт үзлийг баримтлан олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Хоёрт, хөгжлийг тэргүүнд чухалчилж дижитал хөгжлийн зөрүүг нөхөх хэрэгтэй. Гуравт хөдөлгөх хүчийг шинэчлэн, цар тахлын дараах сэргэлтэд түлхэц өгөх хэрэгтэй. "Хорийн бүлэг"-ийн гишүүдтэй хамтран ажиллаж, хүртээмжтэй, тэнцвэртэй, уялдаа зохицолтой бөгөөд уужуу багтаамжтай, хамтран ажиллаж хамтаар хожих, хамтдаа цэцэглэн хөгжих дэлхийн дижитал эдийн засгийн төлөв байдлыг гар нийлэн бүтээн байгуулахад Хятадын тал бэлэн байна" гэв.

Дээд хэмжээний уулзалтаар “Хорийн бүлгийн удирдагчдын Балигийн дээд хэмжээний уулзалтын тунхаг”-ийг баталжээ.


 

\Уртнасан\