Бээжингийн хөрөнгийн бирж амжилттай ажиллаж байна
2022-11-16 10:50:17
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн хөрөнгийн бирж 2021 оны 11-р сарын 15-нд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэнээс хойш яг нэг жилийн дараа буюу энэ сарын 15-нд энэ биржээр дамжин зах зээлд гарсан компаниудын тоо 123 болж, зах зээлийн ерөнхий хэмжээ нь 200 тэрбум юаньд дөхжээ. Жилийн өмнө 81 компани л тус биржид бүртгэлтэй байсан юм.

Энэ оны эхний гурван улиралд Бээжингийн хөрөнгийн биржид бүртгүүлэн зах зээлд гарсан компаниуд бизнесийн нийт 73 тэрбум 207 сая юанийн ашиг орлого олсон нь ноднингийн мөн үеэс 33.25 хувиар нэмэгдэж, эзэмшигч компанид 6 тэрбум 926 сая юанийн ашиг орлого бүтээсэн нь ноднингийн мөн үеэс 19.43 хувиар өсч, хөрөнгийн биржийн үр ашиг ерөнхийдөө тогтвортой өссөн байна.



\Уртнасан\