Бусдыг хариуцлагагүй шүүмжлэхээ болих хэрэгтэй
2022-11-16 18:48:18
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн зарим тагнуулын албаны хүмүүс Хятад болон бусад улс орны хакерууд холбогдох шинжлэх ухааны үр дүнг хулгайлах гэсэн оролдлогыг хориглон тасалж байна гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 16-нд хэлэхдээ, “ Америкийн тал кибер хулгай интернэт халдлага, интернэтийн аюулгүйн асуудлаар бусад улс орныг ор үндэсгүйгээр шүүмжлэх хариуцлагагүй үйлдлээ зогсоох ёстой. Хятад улс хакерын эсрэг, мэдээллийн технологийг урвуулан ашиглахын эсрэг тодорхой байр сууриа баримталсаар ирсэн. Америк сүлжээний технологиороо дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд сүлжээний технологийг ашиглан бусад улс орнуудыг хакердаж, чагнаж, мэдээлэл авч байгаа үйлдлээрээ ч дэлхийд тэргүүлж байна.Америк Хятадын Баруун хойдын их сургуульд халдлага явуулж, технологийн үндсэн мэдээллийг хулгайлсан гэх мэдээллийг би авсан, Америк одоо болтол үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа. Америкийн тал бусад улс орнуудад хийж буй халдлага, хулгайгаа зогсоож, интернэтийн аюулгүйн асуудлаар бусад улс орныг хариуцлагагүй шүүмжлэхээ болих хэрэгтэй гэжээ.