Ши Жиньпин Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодотой хэлэлцээ хийлээ
2022-11-16 23:29:26
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 16-нд Ши Жиньпин  Бали аралд Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой хэлэлцээ хийв. Хоёр тэргүүн Хятад Индонезийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, ирэх онд болох Хятад, Индонезийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний хамтын ажиллагааны шинэ хэв маягийг бий болгоно хэмээн тохиролцов.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Индонезитэй хамтран "Бүс ба зам" санаачилга болон Индонезийн "Дэлхийн далай тэнгисийн тулгуур" төслийн хоорондын уялдаа холбоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Жакарта-Бандунг хурдны төмөр замын бүтээн байгуулалтыг эртхэн дуусгаж, ашиглалтад оруулахыг дэмжинэ. Хоёр тал "бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн коридор" болон "хоёр орны хос парк"-ын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ёстой. Хятад улс Индонезийг бүс нутгийн вакцин үйлдвэрлэлийн төв байгуулахад үргэлжлүүлэн дэмжиж, вакцины хамтарсан судалгаа, хөгжлийг ахиулах болно. Индонезийн сайн чанарын бүтээгдэхүүн Хятад руу нэвтрэхийг дэмжиж байна. Хятад улс Хятадын хөрөнгө оруулалттай шилдэг аж ахуйн нэгжүүдийг Индонезийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд оролцохыг урамшуулж, Индонезид шинэ нийслэл болон Хойд Калимантаны аж үйлдвэрийн парк байгуулахад тусалж, дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болно.

Хоёр тэргүүн  Хятадын Индонезийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2026), "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны төлөвлөгөө, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, дижитал эдийн засаг, мэргэжлийн боловсрол, эмийн ургамал зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааны баримт бичигт гамын үсэг зурах ёслолд байлцав.