Бидэнд ямар хөгжил хэрэгтэй вэ?
2022-11-16 22:52:39
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 16-нд "Их 20"-ийн удирдагчдын 17 дахь дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали аралд өндөрлөв. Дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж, "хөгжил"-ийг түлхүүр  үг болгон, "Их 20"-ийн гишүүн орнууд илүү багтаамжтай, илүү хүртээмжтэй, илүү уян хатан дэлхийн хөгжлийг ахиулах ёстой гэж санал болгосныг олон нийт хүлээн зөвшөөрч байна.

Эдүгээ зуун жилийн өөрчлөлт цар тахал дээр давхцаж, дэлхийн эдийн засгийн эмзэг байдал улмаар хүндэрч, хүний хөгжил томоохон сорилтуудтай тулгарч байна. Олон улсын валютын сан саяхан 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.7 хувь болгон төсөөлсөн нь долдугаар сард гаргасан таамаглалаас  0.2 нэгжээр буурсан юм. Дарамт шахалтын байдалд хүн бүр хэцүү байдаг. "Их 20"-ийн Балигийн дээд хэмжээний уулзалт "Нийтийн сэргэлт, хүчтэй сэргэлт" гол уриатай байгаа нь хүмүүсийн нийтлэг хүлээлтийг тусгажээ.

Хөгжил бол бүх асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр бөгөөд нөхөн сэргээх гол хөдөлгөгч хүч юм. Өнөөгийн нөхцөл байдалд бидэнд ямар бүтээн байгуулалт хэрэгтэй вэ? Ши Жиньпин даргын дэвшүүлсэн гурван зүйлт санал нь дэлхийн тогтвортой хөгжилд түлхэц өгч, "Дэлхий дахинд юу тохиолдсон, бид яах ёстой вэ" гэсэн асуудлыг хамтран шийдвэрлэхэд Хятадын  хувь нэмэр оруулсан маш цаг үеэ олсон бөгөөд чухал санал гэж олон улсынхан  үзэж байна.

Бразилийн Варгас сангийн профессор Эвандро Карвальо, Хятад улс асуудлыг илүү даяаршсан, хүртээмжтэй өнцгөөс шийдвэрлэхэд анхаарч, олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг хүлээсэн гэж үзэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн эдийн засаг уналтын эрсдэлтэй тулгараад байгаа бөгөөд АНУ зэрэг хөгжингүй эдийн засагтай орнуудын "хүүгийн өсөлтийн давалгаа" нь шинэ зах зээл болон хөгжиж буй орнуудад асар их нөлөө үзүүлж байна. Ши Жиньпин "дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулах"-ыг дэмжиж, "дэлхийн эдийн засгийг сэргээх түншлэл" байгуулахыг санал болгож, "ялангуяа хөгжингүй эдийн засаг нь мөнгөний бодлогын зохицуулалтын сөрөг үр дагаврыг багасгах ёстой" гэж онцлон тэмдэглэсэн нь практик ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ Хятад улс "Африкийн холбоог "Их 20"-д нэгдэхийг дэмжихээ" илэрхийлэв. Кенийн олон улсын судлаач эрдэмтэн Кавенс Адхилл энэхүү санал нь хөгжиж буй орнуудын талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал халамжийг нэмэгдүүлж, олон талт тогтолцоонд хөгжиж буй орнуудын дуу хоолойг өргөжүүлэх болно гэж үзэж байна. Дээд хэмжээний уулзалтын тунхаглалд мөн хөгжиж буй орнуудад дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд үргэлжлүүлэн дэмжихээ амлажээ.

"Хүнс, эрчим хүчний аюулгүй байдал бол дэлхийн хөгжлийн салбарт тулгамдаж буй хамгийн яаралтай асуудал" гэж Ши Жиньпин онцлоод шийдвэрлэх арга замын талаар бодол саналаа илэрхийлжээ. "Түүхий эдийн түншлэлийг бий болгох", "Хүнс, эрчим хүчний асуудлыг улстөржүүлэх, арга хэрэгсэл болгох, зэвсэглэхийг эрс эсэргүүцэх" зэрэг саналууд нь дэлхийн хүнс, эрчим хүчний хангамжийн сүлжээний жигд урсгалыг дэмжих зорилготой юм. Дээд хэмжээний уулзалтын тунхаглалд хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах, зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих, өндөр үнийн нөлөөллийг бууруулах арга хэмжээ авахыг амласан юм.