Лю Жяньчао Амарбаясгалантай ярив
2022-11-16 14:31:09
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах хэлтсийн дарга Лю Жяньчао, Монгол улсын Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай видеогоор холбогдов.

Лю Жяньчао хэлэхдээ: "Он гарснаас хойш Хятад Монголын удирдагчдын харилцаа холбоо нягтрав. Саяхан Ши Жиньпин дарга ШХАБ-ын дээд хэмжээний хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Өнөө эрин зууны цар тахал болон зуун жилд тохиогоогүй өөрчлөлт харилцан давхцаж, олон улсын байдал тодорхойгүй, тогтворгүй байдлаар дүүрэн байна. Хөрш орны хувьд, Хятад Монгол хоёр орны харилцааны хөгжлийн зөв чиглэлийг сайтар ойлгож, хэзээд харилцан туслалцаж, харилцан ашигтайгаар хамтран ажилласан олон улсын харилцааны үлгэр жишээг бий болгох ёстой. ХКН МАН-тай уламжлалт найрсаг харилцаатай, МАН-тай хамтдаа чармайж, хоёр орны удирдагчийн чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, стратегийн хэлхээ холбоогоо гүнзгийрүүлж, тус тусын гол ашиг сонирхол болон гол чухал зарчмын талаар хэлбэрэлтгүй харилцан дэмжиж, олон салбарын бодит хамтын ажиллагаа болон иргэдэд хүртээмжтэй төслийг ахиулж, олон улсын үйл хэргээр хамтран ажиллахаа эрчимжүүлж, Хятад Монголын стратегийн бүх талын түншийн харилцааг ахиулаад шинэ ахиц олоход бэлэн байна" гэжээ.

ХКН-ын 20-р их хурал амжилттай хуралдаж, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтоо биелүүлэх шинэ аянаа эхлүүлсэнд Д.Амарбаясгалан халуун баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ: "Сүүлийн арван жилийн турш ХКН Хятадын ард түмнийг удирдан улс орноо бүтээн байгуулах талаар маш их амжилт олж, дэлхийн хөгжлийг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулсан байна. Монгол Хятад бол сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Монгол улс "Нэг Хятад" зарчмыг гуйвшгүй дэмжиж, Хятадын талтай хөгжлийн стратегийн бодлогоо эрчимжүүлж, хоёр орны эдийн засаг худалдаа, боомтын бүтээн байгуулалт, залуучуудын салбарын ажил зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа ахиулж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. МАН болон ХКН урт хугацаанд нягт харилцаагаа хэвээр хадгалсаар ирэв. Нам хоорондын харилцаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр нам улс төрийн итгэлцэл болон засаглалын туршлагаа солилцохыг тасралтгүй эрчимжүүлж, олон улсын болон олон талт үйл хэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван хөгжлийг хамтдаа ахиулахыг хүсэж байна" гэжээ.