G20-ийн удирдагчдын Бали арлын дээд уулзалтын тунхаглал нийтлэв
2022-11-16 19:17:03
Share
Share this with Close
youtube WeChat

14 жилийн өмнө G20-ийн удирдагчид олон улсын санхүүгийн хямралын үеэр анх удаа уулзаж байсан. Дэлхийн хамгийн том эдийн засагтай гүрний хувьд "Их 20"-ийн гишүүд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах, дэлхийн сорилтуудыг шийдвэрлэх, хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй хөгжлийн үндэс суурийг тавихын тулд хамтын хариуцлага хүлээх, хамтран арга хэмжээ авах шаардлагатай болоод байна гэж үзжээ. Төрийн тэргүүн нар “Их 20”-ийг дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум хэмээн үзэж, дэлхийн эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаар амлаж байжээ.

Бали арлын дээд уулзалт 2022 оны 11-р сарын 15-16-ний өдрүүдэд зохиогдов. Өнөөдөр дэлхийн чанартай олон хямрал зэрэг нүүрлэж, дэлхийн эдийн засаг цар тахлын нөлөөнд автаж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бусад сорилтууд эдийн засгийг уналтад хүргэж, ядуурал гаарч, сэргэлт удааширч, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд саад болж байна.

Украинд болж буй дайн мөргөлдөөн дэлийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг бид харлаа, энэ асуудлаар бид өмнө нь ярилцсан. 2022 оны 3-р сарын 2-нд олонхын саналаар баталсан ES-11/1 тогтоолыг багтаасан улс орнуудын НҮБ-ын ийн Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлд илэрхийлсэн байр суурийг бид дахин онцолж, Оросын Украинд хийсэн түрэмгийлэлд маш их харамсаж Оросыг Украины нутаг дэвсгэрээс бүрэн, болзолгүйгээр гаргахыг шаардаж байна. Олонх гишүүд Украинд болж буй дайныг хатуу шүүмжлэн, энэ дайн ард түмэнд гашуун зовлон болж байгаа бөгөөд инфляцыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг таслан, эрчим хүч болон хүнсний аюулгүй байдлыг гааруулж, санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг нэмэгдүүлэх зэргээр дэлийн эдийн засгийн өнөөгийн эмзэг байдлыг улам тод томруун болголоо. Энэ нөхцөл байдал болон холбогдох хориг арга хэмжээний талаар өөр үзэл бодол, байр суурь мөн оршиж байна. G20 аюулгүй байдлыг шийдвэрлэх форум биш гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ аюулгүй асуудал дэлхийн эдийн засагт ил тодоор нөлөөлж байна.

Эдгээр нөхцөл байдал болон Даргалагч орон Индонезийн дэвшүүлсэн “Хамтдаа, хүчтэй сэргэх” уриаг үндэслэн улс орнууд уялдаа холбоогоо нэмэгдүүлэн хүчтэй, багтаамжтай, уян хатан арга хэмжээ авч ажлын байрыг бий болгож, өсөлт сэргэлтийг дэмжих тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Макро эдийн засгийн бодлого болон хамтын ажиллагааны уян хатан байдлыг дэмжинэ.

Макро эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг дэмжинэ.

Хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих цогц арга хэмжээ авч зах зээлийн тогтвортой байдлыг бий болгоно.

Илүү олон төрлийн шинэлэг санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгаж, тогтвортой хөгжлөөр дамжуулан хамтын хөгжил цэцэглэлт бий болгохыг тахин онцлов.

“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн конвенц”, “Парисын хэлэлцээр”, “Глазгогийн уур амьсгалын хэлэлцээр”-г хэрэгжүүлнэ.

Хүн байгалийн эе зохицлыг бий болгож, “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн дагуу “Дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоо”-ны тохиролцоонд хүрэхийг талуудад шаардана.

Даргалагч орон улс орнуудын дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны төслүүдийг “Их 20-ын хүчирхэг, хүртээмжтэй сэргээх үйл ажиллагаа” болгон нэгтгэж тунхаглалд хавсаргана.

G20-ийн дээд уулзалт 2023 онд Энэтхэгт, 2024 онд Бразилд, 2025 онд Өмнөд Африкт зохиогдоно.