Хятад Индонез хамтарсан мэдэгдэл гаргав
2022-11-17 10:46:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Индонез улс Балигийн хамтарсан мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд: "Бүгд Найрамдах Индонез Улсын ерөнхийлөгч Жоко Видодогийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Индонезийн Бали аралд хүрэлцэн очиж, G20-ын удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалтад оролцов. 11-р сарын 16-нд хоёр орны төрийн тэргүүн нар найрсаг дотно уур амьсгалд хоёр талт уулзалт хийж, Хятад Индонезийн харилцаа, одоогийн нөхцөл байдал хийгээд холбогдох чухал асуудлаар санал солилцож, Хятад Индонезийн иж бүрэн түншлэлийн харилцаа хийгээд хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын хамтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар чухал шинэ нийтлэг ойлголтод хүрэв" гэж тэмдэглэжээ.

Хятад, Индонез улсууд нь хөгжиж буй том орон бөгөөд шинээр гарч ирж байгаа эдийн засгийн цогцуудын төлөөлөл, мөн хоёр улс ард түмэн төвтэй хөгжлийн үзэл санааг баримталж, зарчим бодлого харилцан уялдаатай, хамтын ашиг тусын холбоотой, ирээдүй хувь заяаны нэгдэлтэй хэмээн хоёр тал санал нэгтэй тэмдэглэжээ. Хоёр тал цаашид төр улсын засаглалын туршлагаа солилцож, орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтдаа урагш ахиулж, хоёр орны ард иргэдийн сайн сайхны төлөө хамтран чармайж, дэлхийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийн үйлст илүү их хувь нэмэр оруулах болно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Хоёр тал “Хятад Индонез иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа эрчимжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр 2022-2026”-ыг боловсруулж, хоёр орны хойшдын таван жил дэх олон салбарын харилцаа хамтын ажиллагаанд системтэй төлөвлөлт зохицуулалт хийжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалт Хятад Индонезийн харилцааны хөгжлийн бэлэг тэмдэг, түүхэн чанартай арга хэмжээ гэж хоёр тал үзсэн байна.



\Уртнасан\