Ши Жиньпиний айлчлал Индонезийн хэвлэлд
2022-11-17 14:02:33
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд Индонезийн "Жакарта пост" сонин, Олон улсын өдрийн сонин зэрэг Индонезийн хэвлэл  мэдээллийн хэрэгслүүд Хятад улсын дарга Ши Жиньпиний Их-20-ын 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныг онцлон өргөн хүрээнд идэвхитэй мэдээлэв.

Индонезийн нөлөө бүхий "Метро" телевиз Хятад улсын дарга Ши Жиньпинийг Бали аралд хүрэлцэн очсон цагаас нь эхлээд айлчлалын бүх үйл явцыг дэлгэрэнгүй мэдээлжээ. Үүний зэрэгцээ мэдээний хөтөлбөрөөрөө Хятадын төв радио телевизийн сурвалжлагчийг урьж оролцуулан, Ши Жиньпин даргын айлчлалын талаар тусгай тодруулга бэлтгэн танилцуулжээ.