Пэн Лиюань Индонезийн ерөнхийлөгчийн гэргийтэй уулзав
2022-11-17 10:04:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Индонезийн ерөнхийлөгчийн гэргий Ирианатай Бали аралд тухайн бүс нутгийн цагаар энэ сарын 16-ны үдээс хойш уулзжээ.

Пэн Лиюань Ириана нар Индонезийн уламжлалт соёл, урлагийн үзүүлбэр болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхож халуун дотно яриа өрнүүлсэн байна. Орон нутгийн охид бүсгүйчүүд баяр ёслолын хувцасаа өмсөж үндэстэнийхээ уламжлалт "Пунде" бүжгээ бүжин хүндэт зочноо угтсанд Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань хариу талархал илэрхийлж тэдэнтэй элэгсгээр мэндчилжээ. Индонезийн Бали арлын өвөрмөц онцлогтой гар нэхмэл бүтээгдэхүүн үнэхээр гоёмсог хэмээн Пэн Лиюань хатагтай магтан сайшааж байлаа.

Пэн Лиюань Индонезийн тэргүүн хатагтай Ирианатай амтат цай ууж, ярилцаж, хөгжим сонирхсон байна. Ириана олон нийтийн ажилд халуун сэтгэлээр хичээн зүтгэж буйг Пэн Лиюань магтаж, сүрьеэ болон ДОХ өвчнийг эмчлэх, түүнээс хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй Хятад улсын идэвхитэй бодлого, ололт амжилтыг танилцуулж, хоёр орон олон нийтийн салбарын харилцаа солилцоогоо эрчимжүүлж, ард иргэдийн аз жаргалыг нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа чармайхыг хүссэн байна.