Энэ сарын 14-с Хятад улсын дарга Ши Жиньпин Индонез орж, 15-16-нд Бали аралд болж буй их 20-ын удирдагчдын 17 дох уулзалтад оролцож байна. дараа нь тэрээр 17-19-нд Таиландад болох АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 29 дэх уулзалтад оролцож, Тайланд улсад айлчлах юм.
Энэ бол Ши Жиньпин ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдож, гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлснээсээ хойш анх удаа хилийн дээс алхаж буй юм.
Айлчлалынхаа эхний өдөр буюу энэ сарын 14-нд Ши Жиньпин дарга Америкийн ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж хэлэлцээ хийсэн юм. Энэ бол Ши Жиньпин Байден нарын 2017 оноос нааш хийж буй анхны биечилсэн уулзалт болно. Уулзалтын үеэр Ши Жиньпин , Хятад Америк хоёр орон дипломат харилцааны тогтоогоод 50 гаруй жилийг үджээ. Онож явсан, бас алдаж ч явсан. Хоёр орон түүхээс сургамж авч, хоёр орны харилцааг хэвийн эрүүл гулдралд нь дахин оруулах шаардлагатай байна. Хоёр орны харилцаанд учирсан өнөөгийн хүндрэл бэрхшээл нь хоёр орны болон дэлхий дахины ашиг сонирхолд нийцэхгүй байна. Бид дэлхийн эхний хоёр том гүрний удирдагчийн хувьд хоёр орны харилцааны зөв зүг чигийг гаргаж өгөх ёстой. Улс төрч хүн өөрийн үндэснийхээ эрх ашгийг бодохоос гадна дэлхий нийтийн ашиг сонирхлыг бодох ёстой. Бид санал бодлоо илэн далангүй солилцож хоёр орны харилцааны хөгжлийн зөв чиглэлийг олох ёстой гэжээ.
Ташрамд дурдахад, Хятад Америкийн харилцаа сүүлийн жилүүдэд Америкийн дэгдээсэн худалдааны дайн, Америкийн албаны хүмүүсийн Тайваньд айлчилсан зэрэг асуудлаас болж хүндрэл бэрхшээлд учраад байгаа юм. Америкийн тал Хятадын удирдагчтай уулзах болгондоо нэг Хятадын бодлого баримтална. Тайваньтай ямар нэгэн албан талын харилцаан тогтоохгүй гэж амладаг боловч түүнийгээ үйлдэлд дээрээ хэрэгжүүлдэггүй. Үг үйлдэл нь зөрсөөр исэн юм. Энэ удаа ч Жо Байден нэг Хятадын бодлого баримтална, Тайваньтай албаны талын харилцааг тогтоохгүй гэж амласан. Одоо энэ амлалтаа үйлдэл дээрээ хэрхэн хэрэгжүүлэхийг нь харах л үлдэж буй юм.
Хятад улсын дарга Бали арал болж буй их 20-ийн уулзалтад оролцож буй нь ХКН-ын 20-р хурлаас хойш Хятадын дээд удирдагчийн оролцож буй анхдагч олон улсын олон талт дээд уулзалт юм. Өдгөө дэлхий ертөнц зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хувиралтыг туулж, цар тахал ахин дахин давлагаалж, дэлхийн эдийн засаг уналтын дарамтад нүүрлэж, дэлхийн хөгжил хүнд сорилтод учирч байна. Их 20-ын бүлэг нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал форумын хувьд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, макро эдийн засгийн бодлогоо зохицуулж, дэлхийн эдийн засгийг эрчтэй, тогтвортой, багтаамжтай, тэнцвэртэй өсгөх нь чухал болж буй юм. Талууд эдийн засгаа хамтаар өсгөх, эрчтэй өсгөх уриан дор амжилттай хуралдаж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрч буй юм.
Хятад улсын дарга Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчийн албан ёсны бус уулзалтад биечлэн оролцож буй нь Хятад АПЕК хооронд өрнөж буй чухал дипломат ажиллагаа байж, Хятад улс АПЕК-ийн байгууллагатай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж буйг энэ нь бүрэн харуулж байгаа юм. Өдгөө дэлхийн эдийн засгийн тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ сорилт учруулж буй юм. Ши Жинпин дарга Тайланд улсад болох АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хуралд үг хэлж, Ази Номхон Далайн бүс нутагтай хамтын ажиллагаа өрнүүлж, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх тухай Хятадын зарчимт байр суурийг дэлгэрэнгүй тодорхойлон өгүүлэх болно.