Хятад Индонезийн "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалт үр дүнд хүрч байна
2022-11-17 18:57:06
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпины Индонезид хийсэн айлчлал маш шахуу цагийн хуваарьтай байсан ч тэрээр Жакарта-Бандунг хурдны галт тэрэгний туршилтын ажиллагааг ерөнхийлөгч Жоко Видодогийн хамт видеогоор танилцсаныг зарим хэвлэлүүд мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 17-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Жакарта-Бандуны хурдны төмөр зам бол хоёр орны тэргүүний дэвшүүлсэн Хятад Индонезийн "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтын тэргүүлэх төсөл юм. "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт үр дүнд хүрсэн түүхэн үйл явдал болж байна гэжээ. 

Мао Нин хэлэхдээ, Жакарта-Бандуны хурдны төмөр зам нь Хятадын хурдны төмөр замын систем, бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний хилийн чанад дахь анхны бүтээн байгуулалтын төсөл бөгөөд Индонези болон Зүүн өмнөд Азийн анхны хурдны төмөр зам юм. Ши Жиньпин, Жоко Видодо нар "Бүс ба зам" санаачилга болон "Дэлхийн далай тэнгисийн тулгуур" төслийг холбохыг дээд хэмжээгээр үнэлж, Хятад, Индонезийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсны гэрч боллоо. Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Индонезийн харилцаа үргэлжлэн хөгжиж, хоёр орны ард түмэнд үр шимээ өгч, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.