Хятад Африкийн хэвлэл мэдээллийн семинар болов
2022-11-17 19:37:34
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 16-ны өдөр ХТРТ-ы Африк дахь төв станцын зохион байгуулсан "Хятадын шинэ аян ба дэлхий" сэдэвт Хятад Африкийн хэвлэл мэдээллийн семинар Кенийн нийслэл Найробид болов. Энэхүү семинар ХТРТ-ын 2022 оны "Африкийн түншүүд" Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумын хүрээнд хийгдэж буй чухал үйл ажиллагааны нэг юм. Кени, Руанда, Танзани, Мадагаскар, Өмнөд Судан, Замби, Сьерра-Леон зэрэг 20 орны 60 хэвлэл мэдээллийн удирдагч, шинжээч, эрдэмтэд "Хятадын шинэ аян Африкт ямар ач холбогдолтой бэ", “Хятад, Африкийн хувь заяаны хмтын цогцыг байгуулах шинэ аян" , "Хятад-Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцод юу авчрах вэ" зэрэг сэдвийн хүрээнд гүнзгий солилцоо, хэлэлцүүлэг өрнүүлэв.  БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурлын дараах шинэ бүтээн байгуулалт Африкт шинэ боломж авчирч, Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах шинэ хөдөлгөгч хүч болно. Хятад Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа шинэ эринд асар их нөөц бололцоо бий хэмээн төлөлөгчид үзжээ.