Хятадын төлөөлөгчид COP27-д оролцов
2022-11-17 10:20:39
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конвенцид нэгдэгч талуудын 27-р бага хурал(COP27)Египетийн Шарм-ел-Шейх хотод болж байна. Энэ сарын 16-нд Египетийн засгийн газар болон НҮБ-ын хүрээлэн буй орчныг хамгаалах газраас хамтран биологийн олон янз байдлын талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Биологийн олон янз байдлын конвенцид нэгдэгч талуудын 15-р бага хурал(COP15)-ыг даргалагч орон - Хятадын Экологи байгаль орчны яамны дэд сайд Жао Инминь уг арга хэмжээнд оролцож, цаг уурын өөрчлөлтийг даван туулах хийгээд биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг уялдуулж үр дүнг нь нэмэгдүүлэх, мөн “2020 оноос хойшхи дэлхийн биологийн олон янз байдлын бүдүүвч”-ийг батлан хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санаа бодлоо илэрхийлсэн байна.

Жао Инминь тэмдэглэхдээ: "Биологийн олон янз байдлын алдагдал болон цаг уурын өөрчлөлт бол дэлхийд нүүрлэж байгаа хүрээлэн буй орчны хоёр том хямрал юм. Энэ хоёр хямрал хоорондоо нягт холбоотой учир уялдуулан судалж даван туулах системтэй үйл ажиллагаа шаардлагатай байна. Энэ талаар Хятад улс маш үр дүнтэй, баялаг өгөөжтэй ажил өрнүүлж, гайхам амжилтуудыг олсоор байгаа юм" гэжээ.