2022 оны Жун Гуань Цүний форум болно
2022-11-18 15:53:56
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Жун Гуань Цүний форум 11-р сарын 25-30-ны өдрүүдэд Бээжинд болно. Энэ удаагийн форум “Нээлттэй хамтын ажиллагаа ба хамтаар хуваалцах ирээдүй” гэсэн гол сэдвийн дор зохиогдох юм. Форумын гол хурлын талбайг Үндэсний хурлын төвд төлөвлөсөн бөгөөд Жун Гуань Цүний үндэсний бие даасан инновацийн үлгэр жишиг үзэсгэлэнгийн төв, Шөүган парк зэрэг газруудад нийт 126 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулна. Зохион байгуулагч талууд хамтран салбар форум, үзэсгэлэн, технологийн арилжаа, үр бүтэмжээ нийтлэх, тэргүүний технологийн тэмцээн, дэмжих үйл ажиллагаа зэрэг 6 томоохон ангилалаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн форумын үеэр 60 удаагийн салбар форум зохиогдох нь ноднингийнхтой харьцуулахад 2.4 дахин нэмэгдсэн байна. Инженерийн инноваци, Кай Юань чип, тархи-компьютерийн интерфейс, эрчим хүчний аюулгүй байдал, нүүрстөрөгчийн оргил үеийг тогтоон барих зэрэг шинжлэх ухаан технологийн тэргүүний, халуун цэгийн сэдвүүдийн эргэн тойронд дэлхийн олон газраас ирсэн эрдэмтэн, бизнесмен, хөрөнгө оруулагчид оюун ухаан, үзэл бодлоо солилцож, хамтын ажиллагааны талаар зөвшилцөх болно. 40 шахам орон, бүс нутгийн 2000 гаруй байгууллага форумд оролцож, дэвшилтэт технологийн 3000 гаруй үр бүтэмж, инновацийн төсөлд хамтран ажиллах талаар сүвэгчилж, Жун Гуань Цүний олон улсын технологийн арилжааны орчныг эмхлэн байгуулахыг урагш ахиулах болно.



\Уртнасан\