Ши Жиньпин Сингапурын ерөнхий сайдтай уулзав
2022-11-18 11:21:38
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 17-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бангкокт Сингапурын ерөнхий сайд  Ли Сян Лүнтэй уулзав.

Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад Сингапурын харилцаа саруул ирээдүйтэй, стратегийн шинж чанартай, үлгэр жишээ юм. Хятад улс Сингапуртай дээд түвшний харилцаа холбоогоо нягтруулахад бэлэн байна.  Хятад улсын хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгох үйл явцад Сингапур улсын идэвхитэй оролцоог сайшаах бөгөөд чансаатай хөгжлийг Хятад Сингапурын хамтын ажиллагааны өвөрмөц онцлог болгохыг хүсэж байна. Эх газар болон далай тэнгисийн шинэ коридор хэмээх төсөл нь “Бүс ба зам”-ыг чансаатай хамтран бүтээн байгуулах ажлын хүрээн дэх Хятад Сингапурын харилцааны бэлэг тэмдгийн шинж чанартай төсөл болж байгаа юм. Бид дижитал, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэчлэн сайжруулж, хоёр орны иргэдийг саадгүй нэвтрүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой" гэжээ.

Ли Сян Лүн хэлэхдээ, Хятад улсын хөгжил дэвшил сааршгүй юм. Хүчирхэг найрсаг Хятад улс нь бүс нутаг болон дэлхий нийтэд эерэгээр нөлөөлөх бөгөөд жижг дунд улс орнуудын хөгжилд хувь нэмрээ оруулах болно" гэжээ.