Яриа хэлэлцээгээр асуудлаа шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна
2022-11-18 19:46:23
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээр, Хойд Солонгос өнөөдөр зүүн чиглэлд пуужин харвасан нь тив хоорондын баллистик пуужин байж болзошгүй хэмээн таамаглаж байсан. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 18-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, холбогдох талууд ач холбогдол бүхий яриа хэлцэл хийж, харилцан анхаарал хандуулж буй асуудлаа зохицуулна гэдэгт Хятадын тал найдаж байна гэлээ. 

Тэрээр хэлэхдээ,"Хятад улс Солонгосын хойгийн өнөөгийн байдлыг нягт анхаарч байна. Тус хойгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, байдлыг хурцдуулахгүй байх нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Холбогдох талууд улс төрийн зохицуулалтын чиглэлийг баримталж, ач холбогдол бүхий яриа хэлэлцээний замаар асуудлаа тэнцвэртэй шийдвэрлэхийг хүсэж байна" гэв.