Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад илтгэл тавив
2022-11-18 15:37:25
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 18-ны үдээс өмнө Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага АПЕК-ийн удирдагдчдын 29-р албан бус уулзалт Тайландын Бангкокийн Үндэсний хурлын төвд эхлэв. Хятад улсын дарга Ши Жиньпин “Эв нэгтэй хамтран ажиллаж, үүрэг хариуцлагаа зоригтой биелүүлж, Ази Номхон далайн бүсийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулъя” сэдвээр чухал илтгэл тавив.

Ши Жиньпин хэлэхдээ: Ази Номхон далайн бүс нутаг бол бид бүхний амар тайван оршин амьдарч буй газар нутаг юм, түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүчний эх ундрал билээ. Бид хүч хамтран Ази Номхон далайн бүс нутгийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулж, Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны шинэ амжилтыг цогцлон бүтээх ёстой. Энд би хэдэн зүйлийн санаачилгыг дурдахыг хүсэж байна. Тухайлбал:

Нэгд, олон улсын шударга ёсыг хамгаалан энх тайван тогтвортой Ази Номхон далайн бүсийг бүтээн байгуулах.

Хоёрт, нээлттэй, уужуу багтаамжтай байж, баян чинээлэг Ази Номхон далайн бүсийг хамтдаа байгуулах.

Гуравт, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг баримталж, цэвэр цэмцгэр үзэсгэлэнт сайхан Ази Номхон далайн бүсийг бүтээн байгуулах.

Дөрөвт, хувь заяагаа хамтатган, харилцан туслалцан дэмжсэн Ази Номхон далайн бүсийг бүтээн байгуулах эдгээр болно.

Хятад улс цаашид ч дэлхий дахин нэн ялангуяа Ази Номхон далайн бүс нутагтай өөрийн хөгжлийн боломжоос хуваалцах болно.

Тайландад “Ямар үр цацвал тийм жимс хураадаг” гэсэн хэлц үг бий. Бид хамтдаа Путражаягийн үр жимсийг хамтдаа тариалсан тул үүнийгээ сайтар хөгжүүлэн хамтдаа хамгаалж, Ази Номхон далайн бүсийн хамтын хөгжил цэцэглэлтийн үр бүтэмжийг өсгөн нэмэгдүүлэх ёстой юм гэжээ.




\Уртнасан\