Талууд “бие биенээ буруутгахаа” зогсоохыг уриалав
2022-11-18 14:30:59
Share
Share this with Close
youtube WeChat

Улс орнууд цаг уурын асуудлаар "бие биенээ буруутгах"-ын оронд "бодит үйл ажиллагаа өрнүүлж" байхыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 17-ны өдөр уриалав.

Египетийн Шарм Эль-Шейх хотноо болж буй “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-д нэгдэгч талуудын 27-р бага хурал (COP27)  энэ сарын 18-ны өдөр өндөрлөнө. Гутерриш 17-ны өдөр Шарм-эль-Шейх хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "COP27 тун удалгүй өндөрлөх гэж байна. "Одоо бие биенээ буруутгах цаг биш. Хариуцлага хүлээхгүй байх нь зөвхөн сүйрэл авчрах болно" гэжээ. Алдагдал хийгээд хохирлыг үр дүнтэй шийдвэрлэх, бохир хийн гаргалтыг багасгах, санхүүжилтийн амлалтаа биелүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр арга хэмжээ авахыг тэрээр талуудад уриалав.

Хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад жил бүр 100 тэрбум долларын санхүүжилт олгох амлалтаа биелүүлж, дасан зохицох хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх бодит арга замын төслийг дэвшүүлэх ёстой гэж Гутерриш дахин сануулав. Тэрээр хэлэхдээ, "Хөгжингүй орнууд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг хөгжиж буй орнуудад үзүүлэх ёстой" гэжээ.

Бүх талууд түргэн шуурхай арга хэмжээ авч, уулзалт дуусахаас өмнө зөвшилцөлд хүрэхээр хичээхийг Гутерриш уриалав.