“Түмэн газрын цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо боллоо
2022-11-18 18:07:41
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 11 дүгээр сарын 18-нд, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Хятадын Хубэй мужийн Соёл, Аялал Жуучлалын Газар, Монгол Улсын Их Сургуулийн Ази судлалын тэнхим, Монгол Улс дахь Хятадын Түүх, Соёлын Судалгааны Нийгэмлэг зэрэг байгууллага нэгжийн хамтран зохион байгуулсан Хятад, Монгол хоёр орны “Түмэн газрын цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо. Бага хуралд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны холбогдох удирдлага, Хятад, Монгол хоёр орны Түмэн газрын цайны зам судлалын эрдэмтэн судлаачид, Монгол Улсын их дээд сургуулийн оюутнууд, Монгол, Хятад хоёр орны сэтгүүлчид зэрэг 40 гаруй хүн оролцжээ.

                                           △Чэнь Шуан үг хэлж байгаа нь

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Чэнь Шуан хэлсэн үгэндээ, “Түмэн газрын цайны зам” нь олон улсын худалдааны нэгэн чухам зам шугам болсны хувьд эдүгээ дэлхийн улс орнууд хоорондын соёл иргэншлийн солилцооны гүүр болсон байна. Ковид-19 цар тахал дэгдсэний дараа, Монгол Улсаас Хятад улсад 30 мянган хонь хандивлаж, цар тахлын эсрэг Хятадын ард түмний хийж буй тэмцлийг шуурхай дэмжсэн бөгөөд үүний хариуд Хятад улсаас Монгол Улсад хэвийн цай бэлэглэсэн билээ. Энэ нь Хятад, Монгол хоёр орон хатуу бэрхийг хамтдаа даван туулж, харилцан дэмжилцэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтыг бүрэн харуулсан юм гэж тэмдэглэлээ.

                                   △Эрдэм шинжилгээний бага хурлын талбай

“‘Түмэн газрын цайны зам’-ын түүхт үнэ цэнэ” сэдвийн хүрээнд, эрдэмтэн судлаачид Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, солилцооны асуудлаар санал бодлоо өргөнөөр солилцов. Адил бус газар нутаг, адил бус үндэстэн угсаатнуудыг хооронд нь холбосон чухал зам шугамын хувьд, эртний “Түмэн газрын цайны зам” нь Хятад, Монгол хоёр орны соёлын солилцооны “амин судас” болж, хоёр орны соёлыг харилцан уламжлахад том үүрэг гүйцэтгэснээрээ түүхийн асар их үнэ цэнэ, ач холбогдолтой юм. Энэ талаар бид цаашид гүнзгийрүүлэн судалж, Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, соёл зэрэг олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулна гэж илэрхийлжээ. /Сэтгүүлч О.Дарамбазар/