Хятадын ард түмэн энх тайван, тогтвортой байдлыг дээдэлдэг
2022-11-18 18:33:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 18-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, “Хятадын ард түмэн энх тайван, тогтвортой байдлыг хүсэж байгаа, энх тайван хөгжлийн замаар замнах нь Хятадын ард түмний язгуур ашиг сонирхолд үндэслэсэн стратегийн сонголт юм” гэжээ. 

Хятад улс нэг үеэ бодвол илүү хатуу, бусад улс орнуудад сорилт, аюул заналхийлэл болж болзошгүй гэх яриа сүүлийн үед гарч байгаад холбогдуулан Мао Нин, “Хятадын бодлого тогтвортой байж, ямагт дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч байсаар ирсэн. Бид энх тайван хөгжлийн, нээлттэй багтаамжтай, хамтаар хөгжих замаар замнах болно. Энэ бол Ази, Номхон далайн бүсийн хэдэн арван жилийн хөгжлийн туршлага, мөн Хятад болон бүс нутгийн бусад улс орнуудын анхны зорилт юм. Дэлхий нийт энх тайван, хөгжлийн хатуу сорилттой тулгараад байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн өөрчлөлт, цаг үеийн өөрчлөлт, түүхэн өөрчлөлтийг хамтдаа зохицуулах ёстой хэмээн АПЕК-ийн аж үйлдвэр, худалдааны салбарын удирдагчдын дээд уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин цохон тэмдэглэсэн. Олон улсын нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн ч Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн зорилтоо баримтлан, өөрийн хөгжлөөрөө дэлхийн энх тайван болон хөгжлийг хамгаална гэжээ.